Өчигдөр Европын холбооны гишүүн орнуудын гадаад харилцааны сайд нар тогтоол гаргаж Сирид тавих хориг арга хэмжээгээ улам нэмэгдүүлэхээр болжээ.
Тогтоолын дагуу дотоодын хүчирхийллийн хэрэг явдлыг хариуцсан Сирийн засгийн газрын 12 сайд Европын холбооны хориг арга хэмжээний төлөвлөгөөнд хамрагдсан байна. Ингэснээр Европын холбооны харьяа нутагт байгаа тэдний хөрөнгийг битүүмжилж, Европын холбооны гишүүн орнууд тэдэнд виз олгохыг хориглосон аж.
2011 онд Сирид зэр зэвсэг тээвэрлэхийг хориглох зэрэг олон хориг арга хэмжээ авахаар Европын холбоо шийдвэрлэжээ. Одоогоор 191 хүн болон Сирийн төв банк зэргийг багтаасан 53 байгууллага, аж ахуйн нэгж Европын холбооны хориг арга хэмжээнд хамрагдаад байгаа юм.
| Сирид тавих хориг арга хэмжээг нэмэгдүүлнэ | ||
| Үзсэн: 594 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.