Шууд Chart

Японы автомашин үйлдвэрлэгчид бүтээгдхүүнүүдээ зах зээлээс татна

2014-06-24 15:22:54

Жолоочийн ослын дэр үйлдвэрийн гэмтэлтэй гэсэн шалтгаанаар Японы автомашин үйлдвэрлэгч Honda, Mazda, Nissan компаниуд хэдэн саяар тоологдох автомашинуудаа зах зээлээс эргүүлэн татаж, засварлахаар болжээ. Тэдгээр автомашин үйлдвэрлэгчдийн бүтээгдхүүн нийлүүлэгч болох "Takata Corp" компанийн үйлдвэрлэсэн ослын дэр хэвийн үед ч гэнэт ажиллаж болзошгүй байна гэсэн дүгнэлтийг шинжээчид гаргасан байна.

Үүнээс үүдэн "Honda Motor" компани 2000-2005 онуудад үйлдвэрлэгдсэн Fit, Element болон CR-V загварын нийт 2 сая  гаруй автомашинаа эргүүлэн татаж засварлаж эхлээд байгаа бол "Nissan Motor" 2001-2003 онуудад үйлдвэрлэгдсэн Cube, X-Trail болон Infiniti загварын 755,000 машиныг,  "Mazda Motor" 2000-2004 онуудад зах зээлд нийлүүлсэн Atenza болон and RX-8 загварын 160,000 орчим автомашиныг эргүүлэн татна гэдгээ зарлаад байна.

Үүний өмнөхөн буюу зургаадугаар сарын эхээр дэлхийд автомашин үйлдвэрлэлээр тэргүүлдэг "Toyota Motor" ч дээр дурдсан шалтгаанаар  2.27 сая автомашиныг эргүүлэн татаж үйлчилгээ хийх шийдвэр гаргасан билээ.

Гол буруутан болоод байгаа Японы "Takata" компани нь авто машины ослын дэр, суудлын даруулга бүс болон машины жолооны хүрдний үйлдвэрлэлээр Японд төдийгүй дэлхийд томд тооцогддог компани юм.


Японы автомашин үйлдвэрлэгчид бүтээгдхүүнүүдээ зах зээлээс татна  
Үзсэн: 2287 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-06-24 21:43
prius 20toi nuhduudee hurdtai yavj bhad ruli tugjigdeed niseed bna gesen shuu gemteld olon tohioldol burtgegdsen bna lee naad zajigalkaa bolgoomjtoi unaarai daa
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-06-24 19:11
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй