БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ "Жүн Ан илбо" сонины ерөнхий редактор асан Мүн Чан Күкийг ерөнхий сайдад нэр дэвшүүлээд байсан. Харин Мүн Чан Күк Пак Гын Хэг дэмжиж туслахын тулд нэр дэвшихээсээ татгалзжээ. Тэрбээр “Хэрэв ерөнхий сайдад нэр дэвшвэл Пак Гын Хэгийн хожмын улс үндэсний бодлогын шинэчлэлд саад учруулахаас өөр нэмэргүй болно” гэсэн байна.
Түүнийг ерөнхий сайдад нэр нь дэвшсэний дараа парламент холбогдох хуулийн дагуу боловсон хүчний сонсгол хурал хуралдуулах ёстой байсан. Гэтэл олонх гишүүн боловсон хүчний сонсгол хурал болохоос өмнө түүнийг нэр дэвшихээ болиулах шахалт үзүүлсэн байна.
Пак Гын Хэ өмнө нь хоёр хүнийг ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн боловч бас л дэмжигдээгүй юм.
| БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэгийн санал болгосон хүн дэмжигдсэнгүй | ||
| Үзсэн: 705 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.