Монгол, Хонгконгийн худалдааг дэмжих, Монгол, Хонгконг, Хятад, Зүүн-Өмнөд Азийн зах зээлүүдийн боломжийг сурталчлан гишүүддээ дэмжлэг үзүүлэх, Монгол, Хонгконгийн Засгийн газруудад гишүүдийнхээ санал, санаачилгыг уламжлах замаар хоёр талын харилцааг улам бэхжүүлэх зорилготой Хонгконг дахь Монголын Худалдааны танхим байгуулагдан үйл ажиллагаагаа эхэллээ.
Танхимыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхий 2014 онд” олон улсын эдийн засгийн арга хэмжээнд оролцохоор Хонгконгт өнгөрсөн оны 11 дүгээр сард хүрэлцэн ирсэн үеэр Монгол, Хонгконгийн бизнес эрхлэгчдийн форумыг Монголын Ажил олгогч эздийн холбоотой хамтран амжилттай зохион байгуулсан "Монголиа Клуб”-ын үүсгэн байгуулагчид Хэнри Ли, хуульч Виктор Ян, Хонгконгт Монгол Улсын анхны Ерөнхий консулаар ажилласан Я.Ариунболд нарын хонгконг, монгол хүмүүс санаачлан Хонгконгийн хуулийн дагуу албан ёсоор бүртгүүлсэн байна.
| Хонгконг улсад Монгол худалдааны танхим нээгдлээ | ||
| Үзсэн: 706 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.