Шууд Chart

БНХАУ-ын дарга Өмнөд Солонгост айлчилж байна

2014-07-03 15:29:21

БНХАУ-ын дарга Ши Жинпин БНСУ-д албан ёсны айлчлал хийхээр Сөүлд өнөөдөр хүрэлцэн очив. Тэрээр айлчлалын явцад  Ерөнхийлөгч Пак Гын Хетэй уулзаж,  эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, Сөүлийн Их Сургуулийн оюутнуудад лекц уншина.

БНХАУ-ын төр, засгийн зүтгэлтнүүд, бизнесийн төлөөлөл багтсан 260 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж буй энэхүү айлчлал нь тус улсын түүхэнд бусад улсад хийж буй хамгийн олон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй айлчлал болж байна.

БНХАУ, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 22 жилийн ой тохиож байгаа цаг үед болж байгаагаараа энэхүү айлчлал түүхэн ач холбогдолтой хэмээн хоёр тал үзэж байгаа юм.


БНХАУ-ын дарга Өмнөд Солонгост айлчилж байна  
Үзсэн: 1202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй