Өмнөд Солонгос улсын хилийн манаанд гарч асан нэгэн байлдагч таван хүний амийг хөнөөсөн хэрэг саяхан гарсан. Энэ мэт офицер, байлдагчдын дарамт, дээрэлхүү авираас үүдэн гарч болзошгүй хэргээс сэргийлэх зорилгоор хилийн манаанд гарч буй байлдагчдад сум нэвтэрдэггүй хантааз олгох шийдвэрийг холбогдох яамнаас гаргав. Хантаазыг энэ оны сүүлч гэхэд байлдагчдад олгож дуусгахаар төлөвлөжээ. Мөн алба хааж байгаа цэргүүдийг дахин шалгаж, цэргийн албанд дасан зохицож чадахгүй, сэтгэл санааны хямралд орсон, оргон зайлах, амиа хорлох үйлдэл хийх магадлалтай байлдагчдыг хил дээрээс татан авч, шинэ цэргүүдээс хил рүү илгээх шалгуурыг ч чангатгахаар болсон байна.
| Хилчдэд хантааз олгоно | ||
| Үзсэн: 832 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.