Шууд Chart

Зэрлэг ан амьтны хууль бус худалдааны эсрэг тунхаглалыг баталлаа

2014-07-17 11:50:41

Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн орнуудын  дарга нарын 123/124 дэх чуулга уулзалт Брюссель хотноо зохион байгуулагдав. Энэ удаагийн чуулга уулзалт ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, Гааль-бизнесийн түншлэл, зэрлэг ан амьтдын хууль бус худалдаа зэрэг сэдвийг онцлон авч үзлээ. ДГБ-аас Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд гишүүн орнууддаа дэмжлэг болох зорилгоор Меркатор хөтөлбөрийг эхлүүллээ.

ДГБ Бүс нутгийн гаалийн лабораторийг Японд, Бүс нутгийн эрэлч нохой сургалтын төвийг Германд байрлуулахаар Японы болон Германы гаалийн байгууллагатай тус тус гэрээ байгууллаа. БНСУ-ын гаалийн байгууллага Гаалийн хамтын ажиллагааны сангаа өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурж, БНХАУ Гаалийн хамтын ажиллагааны сантай болохоор ДГБ-тай гэрээ байгуулав.
 
Бруней Даруссалам улс БТКУС-ийн тухай конвенцид нэгдэн орсноор тус конвенцийн 150 дахь гишүүн орон болов. Чуулга уулзалтаар Зэрлэг ан амьтны хууль бус худалдааны эсрэг тунхаглалыг 100%-ийн саналтайгаар баталж, гаалийн байгууллагууд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхээ илэрхийлэв.

Монголын гаалийн байгууллага төсөв санхүүгээс шалтгаалан тус чуулга уулзалтад оролцож чадаагүй байна. 


Зэрлэг ан амьтны хууль бус худалдааны эсрэг тунхаглалыг баталлаа  
Үзсэн: 927 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй