Эрүүл мэндийн сайд Н.Удвал АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах асуудлаарх Улс төрийн тунхаглалын хэрэгжилтийг хянан хэлэлцэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн уулзалтад оролцлоо. Тэрээр манай улсын халдварт бус өвчинтэй тэмцэх, сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дэлгэрэнгүй илтгэл тавилаа. Сайд илтгэлдээ, Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнийг хянах үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн бөгөөд “Эрүүл мэндийн довтолгоон” арга хэмжээг зохион байгуулж, “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг хэвшүүлэхийн тулд айл өрх бүрт хэрхэн хүрч, ажиллаж байгаагаа танилцуулсан нь ихээхэн анхаарал татлаа.
Мөн Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний хороог байгуулж, бодлогын баримт бичиг батлуулах, салбар хоорондын үйл ажиллагааг эрчимжүүлэн, хувийн хэвшил, иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлэх зэргээр бодит арга хэмжээ авч, тодорхой үр дүнд хүрч буйг танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2009 онд санаачилсан "Архигүй Монгол" хөдөлгөөн, Тамхины хэрэглээнд хяналт тавих хуульд 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулсан зэргийг танилцуулж, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд тодорхой ахиц гарч буйг дурдав.
Архины зохистой хэрэглээний тухай Олон улсын хүрээ конвенци байгуулж хэрэгжүүлэх тухай манай улсын санаачлалыг урагшлуулах чиглэлээр үндэсний болон олон улсын түвшинд өрнүүлж буй яриа хэлэлцээгээ тууштай үргэлжлүүлэхээ илэрхийлж, нааштай үр дүнд хүрнэ гэдэгт найдаж буйгаа сайд Н.Удвал хэлсэн үгэндээ мөн онцлов. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал доктор М.Чантай уулзаж санал солилцсон байна.
| Халдварт өвчнөөс сэргийлэх талаар ахиц гарч буйг дуулгав | ||
| Үзсэн: 1220 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.