Шууд Chart

“Ferrara Buskers” хөгжмийн наадамд оролцоно

2014-08-01 09:59:04

Бүгд Найрамдах Итали Улсын хойд хэсэгт оршдог Феррара хот нь жил бүр ардын урлагийн олон улсын “Ferrara Buskers” хөгжмийн наадам зохион байгуулдгаараа Европ болон дэлхий нийтэд танигдсан хот юм.

1988 оноос хойш зохиогдож буй уг наадмын 27 дахь удаагийн арга хэмжээ энэ сарын 21-31-ний өдрүүдэд болох бөгөөд Монголын ардын урлагийн чиглэлээр уран бүтээл туурвидаг "Хулан", "Хөх Монгол", "Седаа", "ТрансМонголиа" зэрэг хамтлаг, дуучид хүндэт зочноор уригдан оролцоно.  
27 дахь удаагийн “Ferrara Buskers” олон улсын хөгжмийн наадмын хөтөлбөрийг танилцуулах хэвлэлийн бага хурлыг БНИУ-ын Соёл, аялал жуулчлалын яам, Феррара хотын захиргаа болон Монгол Улсын ЭСЯ хамтран Ром хотод зохион байгуулав.
Хэвлэлийн бага хурлыг нээж БНИУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Дарио Франческини үг хэлэв.
Монгол Улсаас БНИУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар энэхүү олон улсын томоохон баяр наадамд Монгол Улсын ардын урлагийн төлөөллийг хүндэт зочноор урьсанд зохион байгуулагчдад талархал илэрхийлээд тус арга хэмжээ нь хоёр орны соёлын харилцааг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэжээ. 

“Ferrara Buskers” хөгжмийн наадамд оролцоно   
Үзсэн: 811 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй