Шууд Chart

Гол замд хүрэх хугацаа хөгжил тодорхойлно

2014-08-06 11:49:41

Улс орны хөгжлийн суурь зам юм. Сайн зам чухал гэдгийг олон зуун жилийн өмнө Ромчууд ойлгож суурьшсан газар бүртээ замыг нь эхэлж засаж сайжруулдаг байсан. Карпатын уулсаар Ромчуудын тавьсан замууд одоо хүртэл ашиглагдаж, сүүлд тавьсан ямар ч замуудаас дутахгүй үүргээ гүйцэтгэх ажээ. Ром хотоос 29 өргөн зам цацраг хэлбэрээр гарч бүх Европын нутгийг хамарч байсан аугаа их гүрний эд бараа, цэргийн хүнс хэрэглээг тээвэрлэж байжээ. Бүх зам Ром руу явдаг гэж зүйр үг хүртэл байх.

Улс орныг хүний бие гэж үзвэл араг яс нь зам бөгөөд замгүйгээр хөгжил цэцэглэлт, сайн сайхан нийгмийг төсөөлөх ч аргагүй. Тухайн улс орны бүс нутгууд гол замуудаар холбогдсон байж л эдийн засаг нийгэм нь нэгэн бүхэл болно. Гол замд хүртэл хэдий хэрийн хугацаа зарцуулна тэр чинээгээр тухайн орон нутгийн хөгжил буурай, ажилгүйдлийн хувь хэмжээ их байдгийг Дэлхийн банкны судалгаа харуулжээ. Замын чанар, үзэмж нь тухайн улс орны эдийн засгийн хөгжлийн түвшин, нийтийн засаглалын чадварыг бодитой тусгадаг толь гэж бас болно. Маргааш эдийн засгаа хөгжүүлье гэвэл өнөөдөр замаа тавьдаг учиртай.


Гол замд хүрэх хугацаа хөгжил тодорхойлно   
Үзсэн: 781 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй