Оньсого мэт сонин түүх бидний аж төрж буй энэ үед залуу уулчин Р.Евгенийд тохиолдсон байна. Тэрээр хэсэг нөхдийнхөө хамт ууланд явж байгаад хаднаас хөл алдан гүн ангал руу ниссэн аж. Гэтэл түүний цогцос огт олдоогүй байна. Тэр бүлэгт явсан хүмүүсээс хэдэн хүн жилийн дараа талийгаач андаа дурсахаар золгүй явдал болсон яг тэр газар очжээ. Ангалын ирмэг дээр сууж байсан тэд гэнэт дороос, ангалын ёроолоос ямар нэгэн утаа дэгдэн буйг анзаарсан байна. Тэр даруй тэд "Туслаарай! Туслаарай!" гэж хашгирахыг сонссон аж.
Нэг нөхөр нь болгоомжтой нь аргагүй доош харав. Тэнд, ангалын ёроолд Женя /Евгений/ туслаарай хэмээн гараараа даллан зогсож байв. Тэрээр алга болсон өдрөө өмсөж байсан хувцастайгаа байлаа. Анхандаа Евгенийгийн бараа манан бүдэнд умбасан мэт байснаа дараа нь манан арилсан байна.
Женяг тэр дор нь татлага олсоор дээш татан гаргажээ. Тэрээр хэдий хэр цаг хугацаа өнгөрсөн талаар ямар ч төсеөлөлгүй байгаа нь тодорхой болсон байна. Ангал руу унаснаа тэр санаж байв. Тэгээд ухаан санаа нь балартжээ. Ангалын ёроолд ухаан орохдоо ямар ч гэмтэлгүй, энх тунх байсан аж. Өөрөө өндийн хөл дээрээ босож чадсан гэнэ. Найз нөхөд нь дээр байхыг хараад тэднээс тусламж эрэн хашгирчээ. Тэгэхдээ найз нөхөд нь түүнийг унахаас өмнө өмсөж байснаасаа өөр хувцастай байхыг хараад тэр бас гайхсан байна.
Евгений ой санамжаа алдсан юм шиг байв. Энэ бүх хугацаанд хаана байснаа тэр хэлж чадахгүй байлаа. Ямар нэгэн хүмүүс түүнийг хулгайлаад сэтгэцэд нөлөөлөх бодисоор тарьж байжээ хэмээн таамаглаж байв. Гэвч эмнэлгийн үзлэгээр бие махбодоос нь мансууруулах бодистой төстэй юу ч илрүүлээгүй аж. Хожим нь зарим нэг жижиг сажиг зүйл тодорхой болсон байна. Унасныхаа дараа муужирчихсан хэвтэж байхдаа дэлхийд хосгүй нэгэн хотын тухай гайхалтай зүүд зүүдэлснээ (эсвэл энэ нь хий үзэгдэл байв уу?) Женя ярьжээ. Тэр хот нь өтгөн саглагар цэцэрлэгээр хүрээлэгдсэн гайхалтай уран хийцийн маш гоёмсог байшин барилгатай байсан гэнэ. Тэрбээр тэнд харь хэлээр ярьдаг, урт өмсгөлтэй хүмүүстэй уулзсан боловч үг бүрийг нь ойлгож байв. Аажмаар Евгенийгийн ой санамж эргэн ирж байсан бөгөөд шидэт орныг зүүдэндээ биш сэргүүн байхдаа үзсэн хэмээн тэр нотолдог болсон аж.
| Гайхалтай байдлаар амьд үлдсэн уулчин | ||
| Үзсэн: 1005 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.