Шууд Chart

Туркийн Ерөнхий сайд Р.Эрдоган ялалт байгууллаа

2014-08-11 08:56:08

Өнгөрсөн Ням гарагт болж өнгөрсөн Бүгд Найрамдах Турк Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. Тус улсын сонгуулийн ерөнхий хорооны мэдээлж буйгаар Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган 52 хувийн саналаар ялалт байгуулжээ. Турк улсын сонгуулийн хуульд зааснаар Режеп Тайип Эрдоган дангаар 50-иас дээш хувийн санал авсан учраас ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат явагдахгүй хэмээн сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгджээ.

Одоогийн байдлаар Турк улсын хэмжээнд санал тоололт 95 хувьтай явагдаж Эрдоганы төлөө сонгогчдын 52 хувь нь санал өгсөн бол  сөрөг хүчнээс нэр дэвшигч, гол өрсөлдөгч Экмеледдин Ихсаноглу 38.5 хувь, гурав дахь нэр дэвшигч Селяхаттин Демирташ 9.8 хувь гэсэн урьдчилсан дүн гараад байна. Сонгуулийн санал хураалтын эцсийн үр дүн өнөө орой гарна.


Туркийн Ерөнхий сайд Р.Эрдоган ялалт байгууллаа  
Үзсэн: 904 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй