Шууд Chart

Монголын баг аваргын алтан медаль хүртлээ

2014-08-12 12:39:01

Дэлхийн спорт хувцасны алдарт брэнд NIKE-аас жил бүр АНУ-ын Лос Анжелес хотноо гурвын эсрэг гурав буюу "NIKE 3 on 3" тэмцээнийг зохион байгуулдаг.

Энэ жилийн тэмцээн энэ сарын 8-10-ны өдрүүдэд "NIKE 3 on 3" тэмцээн “Лос Анжелес Лэйкэрс” багийн алдарт “Staples” төвийн гадна талбайд зохион байгуулагдлаа. Тэмцээнд АНУ-ын 1200 багийн 4500 гаруй орчим тамирчид оролцсоны дотор Монголын шигшээ баг багтсан. Мэргэжлийн 2-р зэрэглэлд 32 багтай багтсан Монголын баг тус тэмцээнд амжилттай тоглож, аваргын алтан медаль хүртлээ.


Монголын баг аваргын алтан медаль хүртлээ   
Үзсэн: 915 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй