Өнгөрсөн амралтын өдөр болж өнгөрсөн Туркийн ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүн гарлаа. Туркийн Ерөнхий сайд Режеп Тайп Эрдоган нийт сонгогчдын 52.0 хувийн саналаар ялалт байгуулсан бол “Ардчилсан нам”-ын дарга Экмеледдин Ихсаноглу 38.9 хувийн санал авсан бол “Ард түмний ардчилсан нам”-ын дарга Селяхаттин Демирташ 9.7 хувийн санал авчээ.
Өмнө нь ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байсан Турк улсын хувьд энэхүү сонгууль нь тус улсын түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийг бүх нийтийн санал хураалтаар тодруулж байгаараа онцлон боллоо. Режеп Тайп Эрдоган “Турк хүчирхэг удирдагчтай аль эрт болох ёстой байсан. Туркийн ард түмэн ялалт байгууллаа” хэмээн сэтгүүлчдэд хэлэв.
Болж өнгөрсөн сунгуулийн дүнг “Ардчилсан нам”-ын дарга Экмеледдин Ихсаноглу хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэн "Энэ сонгуулийг шударга бус болсон" хэмээн шүүмжилжээ.
Дашрамд дурдахад, Режеп Тайп Эрдоган 2003 оны долоодугаар сараас хойш Туркийн Ерөнхий сайдаар ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 28-нд тангарагаа өргөх юм.
| Туркийн шинэ ерөнхийлөгч энэ сарын 28-нд тангарагаа өргөнө | ||
| Үзсэн: 679 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.