Шууд Chart

Таван настай бяцхан охин аавдаа гэнэтийн бэлэг барьжээ

2014-08-13 15:05:33

Охид дандаа л онцгой байдаг. Үүний  илрэл болсон гайхамшигтай, бас эмгэнэлтэй үйл явдал Английн нэгэн тосгонд болжээ. 42 настай  Дэмиан Майлс гэгч элэгний хорт хавдар өвчний улмаас хэдхэн сар амьдарна гэдгийг эмч нар хэлсэн аж.  Үүнийг сонссон 5 настай жаал охин Руби аавыгаа нас барахаас өмнө Парисынг үзүүлэхээр шийдэв. Цовоо охины энэхүү санааг дэмжсэн тосгоны иргэд түүнд туслахаар хандивын аян өрнүүлснээр 4000 гаруй фунт цуглуулсан ч зардалд нь хүрэхээргүй байв. Өдөр хоног өнгөрөх тусам аавынх нь бие муудаж байсан тул охин яаравчлах хэрэгтэй байлаа.  Гэтэл тосгоны нэгэн бизнэс эрхлэгч сайхан сэтгэлт эмэгтэй өөрийн ажиллуулдаг уушийн газарт хандивын үдэшлэг зохион байгуулж, цугларсан мөнгөөр нь Парис руу нисэх тасалбарыг авч өгчээ. Ийнхүү сайхан сэтгэлт охин, тусч, өрөвч сайн хүмүүсийн дэмжлэгээр аавдаа гэнэтийн бэлэг барьж чадсан аж.

Эх сурвалж: www.sunnyskyz.com


Таван настай бяцхан охин аавдаа гэнэтийн бэлэг барьжээ  
Үзсэн: 1301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй