Шууд Chart

Зорчигч тээврийн галт тэрэг осолдлоо

2014-08-14 10:59:19

Швейцарийн зүүн хэсэгт орших Граубюнден мужийн Тифенкастелийн уулархаг хэсэгт орших төмөр замд  200 орчим зорчигч бүхий суудлын галт тэрэг осолджээ. Тасралтгүй үргэлжлэн орсон их хэмжээний бороо орж хөрсний гулгалт үүссэний улмаас  галт тэрэг замаасаа гаран, хавцал руу гулсаж унасан ажээ. Орон нутгийн хууль сахиулагчдын мэдээлж байгаагаар хэд хэдэн вагон хавцлын хэсэг рүү гулсан орсон аж. Аз болоход ослоос үеэр хүний амь нас эрсдээгүй бөгөөд хавцал руу унасан вагонд 10 орчим зорчигч байжээ. Одоогоор 11 хүн бэртэж, таван хүний биеийн байдал хүнд байгаа аж.


Зорчигч тээврийн галт тэрэг осолдлоо  
Үзсэн: 772 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй