Шууд Chart

Өмнөд Солонгосын сансрын нисгэгч эмэгтэй иргэншлээсээ татгалзав

2014-08-14 11:20:20

Өмнөд Солонгосын анхны бөгөөд цорын ганц сансрын нисгэгч эмэгтэй, 36 настай И Су Ён  нөхрөө даган явах болсноос үүдэн тус улсын Сансар судлалын төвийн судалгааны ажилтаны албан тушаалаасаа сайн дураараа татгалзсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа аж.

И Су Ён нь БНСУ сансрын нисгэгчтэй улс болохоор бэлтгэлээ базааж байсан 2005-2006 онуудад 36 мянган  өрсөлдөгчөө ардаа орхин анхны сансарт нисэх иргэнээр тодорч, 2007 оны  гуравдугаар сараас эхлэн 15 сарын турш ОХУ-ын Сансарын төвд бэлтгэл хийж байжээ.

Тэрбээр 2008 оны дөрөвдүгээр сарын 08-нд ОХУ-ын Союз сансрын хөлгийн багт багтан, сансарт ниссэн юм. Түүнийг сансарт нисэх хугацаанд нийт 18 төрлийн судалгаа, туршилтыг хийж гүйцэтгэсний дотор сансарт кимчи хэрэглэж болох эсэх гэх мэт энгийн туршилт ч багтаж  байжээ. 

БНСУ сансрын нисгэгчтэй болох зорилгоор 26 тэрбум вон зарцуулсан ч ийнхүү анхны сансарт ниссэн иргэн нь гадаадын харьяат болж буйд иргэд шүүмжлэлтэй хандаж, "Анхны сансарт ниссэн хүнийг буруу сонгосон байна" хэмээн эрс шүүмжилж байгаа гэнэ.


Өмнөд Солонгосын сансрын нисгэгч эмэгтэй иргэншлээсээ татгалзав  
Үзсэн: 1997 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй