Монгол Улсын Филармони нь жил бүр уламжлал болгон мэргэжлийн хөгжмийн урлагийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор оюутан залуус, сурагч, багачуудад хөгжмийн урлагийн мэдлэг олгох тайлбарт концерт, өдөрлөгийг зохион байгуулдаг.
“Хөгжмийг хүн бүрт-2024” төслийн хүрээнд Ерөнхий Боловсролын Лаборатори 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад зориулан концерт, өдөрлөгөө хийлээ.
Сурагчид дэлхийн болон Монголын нэрт хөгжмийн зохиолчдын сонгомол бүтээлүүдээс бүрдсэн Симфони найрал хөгжмийн тоглолтыг үзсэн байна.
Эх сурвалж: Соёлын яам
“Хөгжмийг хүн бүрт-2024” төсөл эхэллээ | ||
Үзсэн: 818 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.