Солонгосын Ерөнхийлөгч хатагтай Пак Кин Хе Зүүн-хойд Азид цөмийн аюулаас сэргийлэх зорилго бүхий олон улсын зөвлөл байгуулах саналыг албан ёсоор санал болгожээ.
Тэрээр БНСУ-ын тусгаар тогтнолын өдөр ард түмэндээ хандан үг хэлэхдээ, "Зүүн - Хойд Азийн бүс нутагт атомын цахилгаан станцууд маш шигүү байрласан. Японы Фукушимагийн атомын цахилгаан станц газар хөдлөлтийн үеэр бүс нутагтаа багагүй хор хөнөөл учруулсан. Дээр нь энэ бүс нутагт Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөр заналхийлсээр байгаа билээ. Иймд миний бие бүс нутгийн цөмийн аюулгүйн зөвлөлийг БНСУ, Япон, БНХАУ-ын бүрэлдэхүүнтэй байгуулж, үйл ажиллагаанд нь Монгол, БНАСАУ, ОХУ, АНУ зэрэг улс орнуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна" гэжээ.
| Цөмийн аюулгүйн зөвлөлд Монгол Улсыг оролцохыг уриалжээ | ||
| Үзсэн: 925 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.