Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Д.Энхцэцэг даргатай Ахмадын хорооноос сумын дунд сургуулийн сурагчдад сураар мал аж ахуйн тоног хэрэглэл хэрхэн хийх талаар сургалт зохион байгуулжээ.
Сургагч багшаар Хангал багийн Ахмадын зөвлөлийн дарга, Улсын сайн малчин Б.Батдэлгэр, малчин Ж.Санжсэмбэн, Л.Монтоон нар ажиллажээ.
Энэ бол ёс уламжлал, мал аж ахуйн арга ухаанаа хойч үедээ өвлөн үлдээх талаасаа маш ач холбогдолтой сургалт юм гэж Монголын ахмадын холбооноос мэдээллээ.
Ахмадууд сурагчдад сураар мал аж ахуйн тоног хэрэглэл хийхийг заажээ | ||
Үзсэн: 533 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.