Шууд Chart

Улаанбаатар хотын 110 байршилд 920 мянга гаруй цэцэг тарьжээ

2024-07-01 14:20:49

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн.

Өнөөдрийн байдлаар 110 байршилд 920 мянга гаруй цэцгийг суулгаж, арчилгаа усалгааг тогтмол хийж байна.

Нийслэл хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхээр мандарваа, тахиан залаа, хоёр төрлийн хайтан цэцэг, тасалгаанд ургадаг лили, алтанзул, хун цэцэг, хилэн цэцэг, алаг нүдэн, мандарваа, халганаа, астра, бербиния, энхэлгэнэ, хумсан гэх мэт 10 орчим төрлийн цэцгүүдийг дэлгээд байна.

Зарим иргэн цэцэгт байгууламжийг гишгэх, цэцэг таслах, гэрийн тэжээвэр амьтдаар сүйтгүүлэх үйлдлүүд гарч байна.

Иймд иргэд та бүхэнд цэцэгт байгууламжийн хийцлэлтэй болгоомжтой харьцаж, гэмтээхүй байх, цэцэгт байгууламж дээр гишгэхгүй байхыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриалж байна. 


Улаанбаатар хотын 110 байршилд 920 мянга гаруй цэцэг тарьжээ   
Үзсэн: 434 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй