Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан МҮОНРТ баярын хурлаа өнөөдөр хийлээ.
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл Олон нийтийн радио, телевизийн 2024 оны хагас жилийн тайланг танилцуулснаар хурал эхэлсэн.
Дараа нь Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан уран бүтээлчид, ажилтнуудын амжилт бүтээлийг үнэлэн Төрийн дээд одон медаль болон салбар, байгууллагын шагналаар шагнаж урамшууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цолоор МҮОНТ-ийн Ахмад зураглаач Т.Машбат, “Монголын мэдээ” сувгийн Нэвтрүүлэгч Д.Цовоо нарыг шагнасан байна.
Хөдөлмөрийн хүндэт медалиар ОНР-гийн Ахлах редактор Б.Цолмон, “Монголын мэдээ” сувгийн Нэвтрүүлэгч Г.Алтанбагана, Тамгын газрын Үйлчлэгч Д.Хандсүрэн, жолооч Н.Бямбацогт, Маркетингийн ахлах менежер Б.Ариунболд, Хуулийн ахлах зөвлөх Д.Хулан, СХОГ-ын нягтлан бодогч А.Нарантуяа, МҮОНТ-ийн Редактор Ч.Болормаа, МҮОНТ-ийн Найруулагч О.Энхболд, МҮОНТ-ийн Зураглаач Б.Чинбат нар шагнагдсан бол “Алтан гадас” одонгоор ОНР-гийн Продюсер Ж.Ариунгэрэл, МҮОНТ-ийн Ерөнхий найруулагч Ж.Бямбасайхан, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор ОНР-гийн “Хурд” агентлагийн дарга Б.Сонинчимэг, “Монголын мэдээ” сувгийн Захирал Р.Гандиймаа нар Үндэсний их баяр наадмын босгон дээр энгэрээ мялаасан юм.
Мөн эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажилласан уран бүтээлч, ажилчдыг “Баярын бичиг”, “Жуух бичиг”, “Радио, телевизийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, салбарын шагналаар шагнаж урамшууллаа.
Б.Лхам
МҮОНРТ-ийн Баярын хурал боллоо | ||
Үзсэн: 1796 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.