Тулгар төр байгуулагдсаны 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жил, Үндэсний их баяр наадамд зориулсан “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн “Монголын урчуудын эвлэл”-ийн Арт галерейд "Монгол хүн, Монголын ирээдүй, Монгол бахархал" уриан дор 6 дахь жилдээ дэлгэгдлээ.
Тус үзэсгэлэн нь Монгол орны түүх соёл, аж байдал, зан заншил, үзэсгэлэнт байгаль түүний дахин давтагдашгүй дүр төрх зэргийг өнгөрсөн, одоо, ирээдүй цаг дор уран бүтээлчийн сэтгэл оюун, өнгө дүрслэлээр урлагийн гайхамшигт бүтээл болгон хувиргасан уран бүтээлүүдийг олон нийт, наадамчин олон, гадаад дотоодын зочид төлөөлөгчдөд дэлгэн үзүүлэх сурталчлан таниулах зорилготой юм.
Үзэсгэлэнд уран зураг, уран баримал, монгол зураг, зураасан зураг, чимэглэх урлагийн бүтээлүүд дэлгэгдэж байна.
“Монголын сайхан орон” үзэсгэлэн нь 2024 оны долоодугаар сарын 10-24-ний хооронд үргэлжилнэ.
Б.Лхам
“Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 912 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.