Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаан Хүй долоон худагт боллоо.
Үндэсний их баяр наадмын шүдлэн насны хурдан морины уралдаанд 254 үрээ бүртгүүлснээс хэмжилт, шүдэлгээн дээр 113 морь хасагдаж, 141 шүдлэн гарааны зурхай руу хөдөлсөн.
Хурдан шүдлэгийн уралдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Цэрэндэндэвийн Дагвасүрэнгийн хул үрээ тод магнай, торгон жолоогоо өргөлөө.
Аман хүзүүнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Гончигжавын Мөнхсайханы хурдан хар үрээ, айргийн гуравт Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Төмөрхуягийн Баярхүүгийн хурдан хээр үрээ, айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Аймгийн алдарт уяач Чойжилын Батжаргалын хонгор халзан үрээ, айргийн тавд Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул Цагааны Зулхүүгийн зээрд үрээ хурдаллаа.
Б.Лхам
Хурдан шүдлэнгийн уралдаанд Ц.Дагвасүрэнгийн хул үрээ түрүүллээ | ||
Үзсэн: 1678 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.