Шууд Chart

Хурдан азарганы уралдаанд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор азарга түрүүллээ

2024-07-11 12:31:02

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарга барианд орлоо.

Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд 196 хурдан буян бүртгүүлснээс хэмжилт, шүдэлгээн дээр 58 азарга хасагдав.

Ингээд адуун сүргийн манлай 134 хурдан азарга гарааны зурхайгаас эргэсэн юм. 

Энэ жилийн наадамд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн Нандин хонгор азарга түрүү магнайд хурдаллаа.

Аман хүзүүнд Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Уясахын Тодбаярын хээр азарга, айргийн гуравт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Дугарсүрэнгийн Отгонлхагвын хүрэн азарга, айргийн дөрөвт Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Хишигжаргалын Аминхишигийн халзан азарга, айргийн тавд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Чулуунбатын Батжаргалын Зээрэн зээрд азарга хурдалж наадамчин олноо баясгалаа. 

Б.Лхам


Хурдан азарганы уралдаанд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор азарга түрүүллээ  
Үзсэн: 856 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй