Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Х.Улам-Өрнөхийн хээр даага түрүүллээ

2024-07-12 15:38:25
Error loading player: No playable sources found

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан даага уралдлаа. 

Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд 228 даага бүртгүүлсэн ч хэмжилт шүдэлгээгээр 28 даага хасагдаж 200 даага шандас сорив. 

Төв аймгийн Бүрэн сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр даага түрүү магнай боллоо.

Аман хүзүүнд Сэлэнгэ аймгйин Ерөө сумын уугуул Багадаваагийн Одсүрэнгийн хээр даага, айргийн гуравт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Жанцангийн Намнанпэлжирийн хээр даага, айргийн дөрөвт, Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат Ганбатын Гантулгын халтар даага, айргийн тавд Хөвсгөл аймгийн уугуул Эрдэнэбатын Түмэн-Одын бор даага хурдаллаа.

Б.Лхам


Х.Улам-Өрнөхийн хээр даага түрүүллээ  
Үзсэн: 486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй