Шууд Chart

“Google Arts and Culture”-д Монгол соёлын өвүүд нэмэгдлээ

2024-07-14 09:28:25

Үндэсний их баяр наадмын энэ өдрүүдэд “Google Arts and Culture” цахим орчинд түүх, соёлынхоо нэгээхэн хэсгийг байршуулж, дэлхий нийтэд түгээж эхэллээ.

Энэ хүрээнд Монголын Үндэсний музей, Богд хааны ордон музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын Уран зургийн галерей, Монгол цэргийн музей зэрэг зургаан байгууллагын 52 сэдэв бүхий 645 мэдээллийг “Google Arts & Culture”-д байршуулж, зарим музейг виртуал хэлбэрээр үзэх боломжийг бүрдүүлж, долоодугаар сарын 10-ны өдөр дэлхий нийтийн өмнө нээлээ. 

Ингэснээр дэлхий дахинаа Монгол Улсын үндэсний болон Улсын зэрэглэлтэй музей дэх үнэ цэнэтэй үзмэрүүд, түүх, соёлын үл хөдлөх дурсгал зэрэг монголчуудын ондоошлын илэрхийлэл, бахархлын бэлгэдэл болсон соёлын өв дэглэгдэж, цахим орчинд танилцах боломж бүрдсэн төдийгүй эцэг өвгөдөөс өвлүүлж ирсэн оюуны их ундарга соёлын биет бус өвүүдийг “Google Arts & Culture”-аас тольдох боломж бүрдэж байна гэж Соёлын cайд Ч.Номин мэдэгдлээ. 


“Google Arts and Culture”-д Монгол соёлын өвүүд нэмэгдлээ  
Үзсэн: 1206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй