Шууд Chart

Соёлын биет бус өвийн 22 төрлийг гурван өдрийн турш сурталчилна

2024-08-15 09:11:46

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн “Нийслэлийн гар урлалын өргөө”-нд соёлын биет бус өвийн 22 төрлөөр үзэсгэлэн, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.
 
Үүнд:
 
1. Монгол уран бичлэг
2. Уламжлалт уран хатгамал, оёдлын урлал
3. Зээгт наамлын урлал
4. Зоос ширээ сүлжих урлал
5. Монгол зургийн урлал
6. Эсгий ширмэл урлал
7. Уран хайчилбар
8. Монгол уламжлалт арьс ширэн эдлэлийн урлал
9. Сийлбэрийн урлал
10. Уран баримлын урлал
11. Үндэсний хувцасны уламжлалт урлал
12. Монгол малгайн урлал
13. Монгол гутлын урлал
14. Мөнгөн аяга хийх урлал
15. Хэт хутга хийх урлал
16. Монгол эмээл хийх урлал
17. Хөөрөг урлал
18. Хүрэл цутгуурын урлал
19. Уран баримлын урлал
20. Сийлбэрийн урлал
21. Арьсан урлал сүлжмэл
22. Модон сийлбэр багтаж байна. 
 
Монголын уламжлалт соёлын биет бус өв гар урлалын 22 төрлийг гурван өдрийн турш сурталчлан таниулна гэж Нийслэлийн соёл, урлагийн газраас мэдээллээ. 

Соёлын биет бус өвийн 22 төрлийг гурван өдрийн турш сурталчилна   
Үзсэн: 336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй