Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "Ub food festival-2024" наймдугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд төв талбайд зохион байгуулна.
Фестивальд ресторан, зоогийн газар, кофе шоп зэрэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 40 гаруй байгууллага оролцож, Монгол үндэсний болон Европ, Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг хоол болон зууш, кофе, амттанаар иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.
Мөн шилдэг тогооч нарын онцгой хоолны үзүүлбэр, асар бүрийн онцлог хоол, амьд хөгжмийн болон бусад урлагийн тоглолт болохоос гадна олон сонирхолтой хоолны тэмцээн, уралдаан болох юм.
Ташрамд, "Ub food festival-2024" арга хэмжээний үеэр мэргэжлийн тогооч нар бүтэн хонь шарах үзүүлбэр болон 10 метр урт шорлог, пицца хийж, Д.Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирсэн иргэдийг дайлна гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.
"Ub food festival-2024" наймдугаар сарын 23-25-нд болно | ||
Үзсэн: 984 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.