Шууд Chart

Хоёр хөрш байгалийн хий дамжуулах хоолойгоо барьж эхлэв

2014-09-02 12:32:06

ОХУ болон БНХАУ хоёр улсыг холбосон байгалийн хийн шинэ хоолойн барилгын ажлыг эхлүүлсэн байна. Сибирийн Якутск хотод болсон нээлтийн ёслолд Ерөнхийлөгч В.Путин, Хятадын дэд ерөнхийлөгч Жан Гаоли нар оролцсон гэж BBC мэдээллээ. Хятадын CNPC компани Оросын Gazprom-оос $400 тэрбумын байгалийн хий авахаар тохиролцоод байсан юм. Энэ гэрээний дагуу хойд хөрш ирэх 30 жилийн хугацаанд жилд 38 тэрбум метр куб байгалийн хийг Хятадад нийлүүлэх ажээ. Энэ нь Оросын талын  Европын худалдан авагчдаас хамаарах хамаарлыг бууруулна. Нөгөөтэйгүүр барууны орнууд ч Украйны хямралтай холбоотойгоор Оросын эсрэг хориг тавиад байгаа юм.

БНХАУ өөрийн нутаг дэвсгэр дээр байгалийн хий дамжуулах хоолой барих ажлыг 2015 оны эхний хагаст багтаан эхлүүлнэ гэж дэд ерөнхийлөгч нь мэдэгджээ. Улмаар 2019 оны эхэн үед Сибирээс Хятадын зүүн хойд хэсэг рүү байгалийн хийн нийлүүлэлт эхлэх аж. БНХАУ, ОХУ-ын худалдааны эргэлт 2013 онд $90 тэрбум байсан бол энэ хэмжээг 10 жилийн дотор $200 тэрбум болгон нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж. 

РАЛЬДИЙ.А /shuum.mn/


Хоёр хөрш байгалийн хий дамжуулах хоолойгоо барьж эхлэв  
Үзсэн: 988 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй