Шууд Chart

"Солонгосын соёлын өдрүүд-2024" төв талбайд болно

2024-08-29 08:45:44

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар болон БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 1-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд “Солонгосын соёлын өдрүүд-2024” арга хэмжээг зохион байгуулна.

Төв талбайд гурван хоног үргэлжлэх энэхүү арга хэмжээнд БНСУ-ын Хойд Гёнсан муж болон Жоннам мужаас нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хоол хүнс, гоо сайханы үйлчилгээ эрхлэгч зэрэг нийт 58 ААНБ оролцох юм.

Энэ үеэр “Юн Мён Хва” Солонгос үндэсний бүжгийн хамтлаг, "НУМҮРИ" амьд хөгжмийн хамтлаг уран бүтээлээ толилуулах бөгөөд Солонгос ардын урлагийн тоглолт, Электрик үндэсний хөгжмийн тоглолт, Жинду бөмбөрт бүжиг, Таэквондогийн үзүүлбэр гэх мэт олон сонирхолтой тоглолт, үзүүлбэрүүд болно.

Ташрамд сонирхуулахад, зохион байгуулагчдын зүгээс хүрэлцэн ирсэн үзэгчдийн дундаас K-POP концертын тасалбар болон БНСУ руу зорчих хоёр талын тийзийн сугалааны тохирлын азтан тодруулна гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.





"Солонгосын соёлын өдрүүд-2024" төв талбайд болно  
Үзсэн: 519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй