Шууд Chart

“Цайны их зам” үзэсгэлэн нээлтээ хийлээ

2024-09-04 17:26:18

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын нутаг дэвсгэрээр нийтдээ 14 000 км үргэлжилдэг “Цайны их зам”-ын түүх, цайны соёлыг Монголын үзэгчдэд таниулах зорилгоор БНХАУ-ын Хүбэй мужийн музей, Монголын Үндэсний музей хамтран “Цайны их зам” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж үзэгч олонд толилуулж байна.
 
Үзэсгэлэнг Монгол Улсын Соёл, Спорт, Аялал жуулчлал,Залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Ли Жи, Монголын Үндэсний музейн захирал Г.Энхбат, Хятадын Хүбэй мужийн музейн дэд захирал Ли Жи нар нээж нээлтийн үг хэллээ.
 
Хятадаас эхлэлтэй цайны замын өртөө хотууд, Хятад, Монгол, Оросын цайны өв соёл, түүхийн дурсгал, цайны замаар тээвэрлэгдсэн соёлын уламжлалыг бүхэлд нь илэрхийлэх гэрэл зураг, тайлбар бичвэр, баримтат кино бүхий тусгай үзэсгэлэнг Монгол улсад анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
 
Үзэсгэлэн 2024 оны есдүгээр сарын 4-нөөс 10 дугаар сарын 3-ныг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй ажиллана гэж Монголын Үндэсний музейгээс мэдээллээ. 

“Цайны их зам” үзэсгэлэн нээлтээ хийлээ   
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй