Шууд Chart

Эрүүл мэндийн шинжлэх ухааны номын сан ашиглалтад орлоо

2024-09-10 10:22:42

АШУҮИС-ийн зүүн хотхонд Эрүүл мэндийн шинжлэх ухааны номын сан ашиглалтад орж, уншигчдад үүдээ нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан зөвлөх О.Цэцэгбал нар оролцов.

АШУҮИС-иас өөрийн хөрөнгө оруулалтаар барьсан уг номын сангийн барилга нь орчин үеийн интерьерийн шийдэлтэй, дөрвөн давхар, 3000 м.кв талбайтай бөгөөд нэг дор 480 уншигч хүлээн авах хүчин чадалтай, 24 цагаар ажиллах хоёр уншлагын танхимтай.

Үүнд гадаад номын уншлагын танхим байгаа нь багш, оюутнууд бие даан суралцах боломжийг бүрдүүлжээ.

Мөн хурлын танхим, мультмедиа өрөө, цахим номын сан, кофе шоп, ном сэлбэн засах өрөө зэргийг цогцоор нь байгуулж, оюутнууд чөлөөт цагаа өнгөрөөх, эрдэм шинжилгээний ажил, судалгаа хийх таатай орчин бий болсон байна гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 


Эрүүл мэндийн шинжлэх ухааны номын сан ашиглалтад орлоо  
Үзсэн: 703 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-09-10 18:12
Төгсгөж байгаа оюутнуудаа ёс суртахуун ёс зүй сургах хэрэгтэй юм шигээ хэдэн гариг андуурсан оюутан байхдаа тэргүүлэх зөвлөх зэрэгийн мэдлэг эзэмшсэн гэж багш нараа муулсан өвчин зовлонги мөнгө болгож харсан өвчтэй хүний өвчин зовлонгоор жаргал хийсэн хоосон толгойтой хохимой толгойтууд олширч байна. Төгсөхөд нь бүх цол хэргэм өгөх ёстойгуудыг өгч даргын суудал олж өгч байвал таарна. Удирдагч багш нараа суганы үс хахуулын уурхайгаар нь дууддаг хэдэн цүнх баригч бэлддэг болж дээ.

Бидэнтэй нэгдээрэй