Монгол Улсын Соёл, спорт аялал, жуулчлал залуучуудын яам, Их Британийн эзэн хааны Урлагийн академитай 2023 оны 11 дүгээр сарын 23-нд байгуулсан “Санамж бичиг”-ийн дагуу Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар тус академитай “Монгол ертөнцийн урлаг” үзэсгэлэнгийн “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулав.
Их Британийн эзэн хааны Урлагийн академи нь 250 гаруй жилийн түүхтэй, дэлхийн томоохон дүрслэх урлагийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж ирсэн.
2027 оны гуравдугаар сараас зургаадугаар сарыг дуустал Монголын эзэнт гүрний нөлөөгөөр бий болсон дэлхийн өнцөг булан бүрд хадгалагдаж буй урлагийн бүтээлүүдийг нэг дор цуглуулж, гурван сарын турш үзэсгэлэн зохион байгуулах юм гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ.
Их Британийн эзэн хааны Урлагийн академитай гэрээ байгуулав | ||
Үзсэн: 672 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.