Үндэсний улсын аварга шалгаруулах үсчин, гоо сайхан, хумс, дизайн урлалын XXVI их наадам Дархан хотод 44 жилийн дараа зохион байгуулагдаж байна.
Монголын үсчин, гоо засалчдын анхдагчдын холбоо санаачилж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Дархан-Уул аймгийн ЗДТГ, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хот, 15 аймгийн 180 гаруй оролцогч 23 төрөлд шилдгүүдээ шалгаруулахаар ур чадвараа сорин өрсөлдөж байна.
2024 оны аравдугаар сард Камбож улсад зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улс 18 медаль, цомын эзэд болж эх орныхоо нэрийг дуурсгасан юм.
Үсчин, гоо сайханчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотод болж байна | ||
Үзсэн: 522 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.