Уламжлал ёсоор Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-наас энэ сарын 9-10-ны өдрүүдэд тус улсад ял эдэлж буй долоон монгол иргэнээ эргэж, санал хүсэлтийг нь сонсохын хамт уран зохиолын ном, хэвлэл, шаардлагатай зарим хэрэглэл, хүнсний зүйл болон ар гэрээс нь дамжуулсан ойр зуурын хэрэглээний мөнгө, захидлыг гардуулан өгөв.
Хоригдож буй иргэдийн биеийн байдал хэвийн, сэтгэл санааны хувьд өөдрөг байгаа бөгөөд ар гэрийнхэнтэйгээ захидлаар харилцаж байгаа аж. Тэднээс хувийн журмаар тусгайлан захисан зүйлийг ар гэрийнхэнд нь уламжлав гэж Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-наас мэдээлэв.
| Ял эдэлж буй иргэдээ эргэж, санал хүсэлтийг нь сонсов | ||
| Үзсэн: 863 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.