![](/uploads/202502/news/thumb/cbb293535b8f3218cf91da674c736bbc_x3.jpg)
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан “Шастирт дүрслэгдсэн Монголчууд” могол зургийн тусгай үзэсгэлэнгийн нээлт “Чингис хаан” үндэсний музейд болжээ.
Үзэсгэлэнд Монгол хаадын XIII-XIV зууны үеийн түүх, Их эзэн Чингис хааны хөвгүүд, тэдний орд харш, соёл, уламжлал, хувцас өмсгөл, амьдралын хэв маягийг тусгаж, зурган хэлбэрээр хүүрнэн өгүүлсэн 44 монгол зургийг сонгон, анх удаа олон нийтэд толилуулж буй юм.
Ташрамд сонирхуулахад, Монгол зураг нь Энэтхэгийн Монголын эзэнт гүрний үед хөгжсөн уран зургийн өвөрмөц урсгал аж. Монголын урлаг нь Персийн зургуудын нөлөөгөөр хөгжсөн, нарийн детальтай, өнгө будгийн өвөрмөц зохицолтой байдаг. Ихэвчлэн хаад, язгууртнууд, тэдний амьдрал, тулалдаан, байгалийн үзэсгэлэнг дүрсэлдэг байна.
"Шастирт дүрслэгдсэн Монголчууд" Монгол зургийн үзэсгэлэнг дэлгэлээ | ||
Үзсэн: 82 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.