Умард Солонгосын шүүх нэгэн Америк залууг "дайсагнасан үйлдэл" хийсэн хэмээн үзэж, зургаан жил хүнд хөдөлмөр хийлгэх ял оноосон гэж төрийн мэдлийн KCNA агентлаг мэдээллээ. Мэтью Миллерийг тус улсад жуулчны хувиар очсоных нь дараахан буюу өнгөрсөн 4-р сард баривчлаад байжээ. Миллер болон хорионд байгаа Америкийн хоёр иргэнийг дипломат тоглоомондоо ашиглаж байна хэмээн АНУ-ын тал Умардыг буруутгаж байгаа юм.
Тус улсын шүүх Миллерийг чухам ямар хэргээр буруутгаснаа тодорхой мэдээлээгүй ч түүнийг виз зөрчин хоргодох эрх шаардсан гэж мэдэгджээ. 90 минут үргэлжилсэн шүүх хурлын үеэр прокуроруур Миллер нь Умард Солонгосын шоронд цагийг өнгөрүүлэх "том санаа өвөрлөж" байснаа хүлээсэн гэж мэдэгдсэн талаар "Associated Press" агентлаг мэдээлсэн байна. 24 настай Миллерийн талаарх мэдээлэл тун хомс байгаа бөгөөд тэрээр энэ сарын CNN-д өгсөн товч ярилцлагынхаа үеэр "Би энд ирэхээсээ өмнө БНАСАУ-ын хуулийг зөрчихөд бэлэн гэж хэлнэ" хэмээн ярьжээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/

| Умард Солонгосын шүүх Америк залууд зургаан жилийн ял оноов | ||
| Үзсэн: 940 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.