Филиппинийг дайрсан Марио нэртэй хар салхины үеэр үер болж, 200 мянга орчим хүн орон гэрээ орхисны зэрэгцээ 5 хүн амь үрэгдсэн гэж BBC мэдээллээ. Манила болон хойд хэсгийн мужууд энэхүү байгалийн аюулд хамгийн ихээр өртсөн байна. Гэхдээ зарим хэсэгт үерийн усны түвшин доошилсон тул иргэд орон гэртээ эргэн ирэх боломж бүрджээ. Марио хар салхины үеэр салхины хурд дээд тал нь 120 км цагт хүрсэн бөгөөд ганцхан шөнийн дотор 3 долоо хоног тасралтгүй орсонтой тэнцэх хэмжээний хур бороо орсон аж. Үүнээс өмнө Калмаеги хэмээх хар салхи Филиппинийг дайрч, 350 мянга орчим хүн орон гэрээ орхиход хүрсэн байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/

| Филиппинд хар салхи болж, 200 мянган хүн орон гэрээ орхив | ||
| Үзсэн: 838 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.