Шууд Chart

Чансаа өндөр адуучдын наадам Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд боллоо

2026-02-26 11:21:49

Монгол адууны хийморь сүлд, адуучдын эр зориг, ур ухааныг тэтгэх “Монголын шилдгийн шилдэг” чансаа өндөр адуучдын наадам хоёрдугаар сарын 25-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Давааны ар бэлд боллоо.

Тэмцээний эхэнд Эрдэнэцагаан сумын найман багийн адуучин, малчид нийлсэн 200 гаруй морьтон хүндэтгэлийн жагсаал хийсэн нь онцлог байв.

Монгол орны газар газраас ирсэн 25 шилдэг адуучин уурга ташуур шүүрэх, халз шургуу, морьт харваа, буухиа, явган болон морьт шургуу, сайхан морьтон, холч морины уралдаан, эмнэг булгиулах зэрэг төрлөөр ур чадвар, тэсвэр хатуужил, хурд хүчээ сорин өрсөлджээ.

Тэмцээнийг Хөвсгөл, Увсаас адуучин зорин ирсэн байна.

Тэргүүн байрыг Улаанбаатар хотын Багануур дүүргийн харьяат, “Нүүдэлчин” фестивалийн аварга адуучин Б.Бямбасүрэн, дэд байрыг 2025 оны Монгол Улс болон нийслэлийн аварга адуучин, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Д.Сумъяасүх эзэлжээ.

Удаах тав хүртэлх байрт Өмнөдэлгэр сумын харьяат, Монгол Улсын аварга адуучин Д.Ганхүү, Өмнөговь сумын харьяат, аймгийн аварга адуучин Н.Баатарсүрэн, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат Оюун-Эрдэнийн Цолмонбаатар нар тус тус шалгарлаа гэж Эрдэнэцагаан сумын ЗДТГ-аас мэдээллээ. 


Чансаа өндөр адуучдын наадам Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд боллоо  
Үзсэн: 173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй