Банк санхүүгийн салбарт томоохон цохилт болсон, санхүүгийн хямралыг үүсэхэд хүргэсэн 2010 оны "Хабул" банкнаас алдагдсан нэг тэрбум ам.долларын хэргийг дахин сэргээн шалгах хүсэлтийг Афганистаны шинээр сонгогдсон ерөнхийлөгч Ашраф Гани гаргаад байна. Авлигын эсрэг тэмцэхээ илэрхийлж байгаа түүний энэхүү хүсэлтийг захиргааны авлигатай тэмцэх эхний алхам хэмээн нэрлэж байна. Хэрэгт холбогдсон хүмүүсээс цөөн хэдэд нь хорих ял ногдуулсан бөгөөд буруутай этгээдүүд маш бага хэмжээний мөнгөө буцааж өгсөн юм.
Тус банкийг удирдаж байсан хоёр захирал болох үүсгэн байгуулагч Шер Хан Фернод, гүйцэтгэх захирал асан Хажи Халил Ферози нарыг алдагдсан 935 сая ам.доллараас 810 саяыг нь авсан хэрэгт буруутган таван жилийн хорих ял ногдуулаад байгаа. Тухайн үед ерөнхийлөгч Хамид Карзайн ах болон дэд ерөнхийлөгч асан Мохаммад Касим Фахим нар уг хэргээс завшсан мөнгөө эрүүлэн өгснөөр ерөнхийлөгчийн зарлигаар ял авалгүй үлдсэн юм.
Хэргийг дахин нээж байгаатай холбогдуулан өмнөх ерөнхийлөгчийн ах болох Махмэд Карзай “Ройтерс” агентлагт мэдэгдэхдээ “Би энэ зарлигийг талархалтайгаар хүлээн авч байна. Би бол нээлттэй, цэвэр хүн. Чи цэвэр л бол айх хэрэггүй” гэжээ. Түүнчлэн гэмт хэрэгтнүүдийг шүүж, мөнгийг төр буцаан авна гэдэгт найдаж байгаагаа мөн илэрхийлжээ.
| "Хабул" банкны хэргийг дахин шалгах хүсэлт гаргав | ||
| Үзсэн: 874 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.