Авлигын хэргийг зургаан сар шалгасны эцэст Өмнөд Австралийн цагдаагийн зургаан ажилтныг согтууруулах ундаа, электрон болон бусад тоног төхөөрөмж хулгай хийсэн хэргээр Өмнөд Австралийн орон нутгийн цагдаагийн “Operation Mantle” салбарын дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй ажилтныг саатуулжээ. Тэднийг албаны эд зүйлсийг урвуулан ашигласан, хулгай хийсэн хэргүүдэд буруутгаад байгаа юм.
Буруутгагдаж байгаа ажилтнууд 27-53 насныхан, тэдний нэг нь цагдаагийн ахлах түвшний ажилтан байсан аж. Өмнөд Австралийн цагдаагийн комиссар Гару Бурнсийн хэлж байгаагаар авлигын гэмт хэрэгтэй тэмцэх алба дээрх цагдаа нарын дунд “ямар нэгэн зөрчил” байгааг илрүүлсэн байна. Үүний дараа Авлигатай тэмцэх хороо болон Өмнөд Австралийн цагдаагийн газар хамтран мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Тэрээр ийнхүү цагдаа нар шалгагдаж байгаад урам хугарч байгаагаа илэрхийлээд “Эдгээр цагдаа нар бол өдөр тутам үүргээ амжилттай гүйцэтгэж буй цагдаагийн 4500 ажилтны төлөөлөл биш” байх хэмээн мэдэгдсэн байна. Дээрх зургаан ажилтанд холбогдох хэргийн шүүх хурал ирэх арванхоёр дугаар сарын 19-нд болох аж.
| Цагдаагийн зургаан ажилтанг саатуулжээ | ||
| Үзсэн: 4193 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.