Шууд Chart

Засгийн газрууд Facebook-ийг "царайчлах" нь 24%-иар өсөв

2014-11-05 16:19:17

Олон улсын засгийн газруудаас ирүүлсэн Facebook-ийн хэрэглэгчдийн мэдээллийг авах хүсэлтийн тоо энэ оны эхний хагаст өмнөх зургаан сартай харьцуулахад 24%-иар өсч, бараг 35 мянгад хүрсэн байна. Энэ талаар Facebook компани албан ёсоор мэдээллээ. Үүнээс гадна тухайн улсын хуулиас шалтгаалан Facebook-ийн хориглогдсон контентын хэмжээ дурдсан хугацаанд 19%-иар нэмэгджээ.

АНУ-ын шүүх 400 хэрэглэгчийнхээ мэдээллийг шилжүүлж өгөхийг Facebook-т үүрэгдээд байгаа ч тус компани энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм. Дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ сайтын удирдлагууд засгийн газруудаас ирүүлсэн хүсэлт болгоныг хууль эрхзүй болон бусад талаас нь сайтар нягталж, хангалтгүй гэж үзвэл хүсэлтийг биелүүлэхээс татгалздаг гэдгээ мэдэгдээд байна.

Facebook түүнчлэн энэ жил хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хамгаалахад чиглэгдсэн хэд хэдэн функцийг гаргаад байгаа юм. Тухайлбал өнгөрсөн 4-р сард гүйцэтгэх захирал Марк Закерберг гуравдагч гар утасны аппликейшнүүдтэй хуваалцах хувийн мэдээллийн хэмжээг хязгаарлах боломжийг хэрэглэгчдэд олгох шинэ функцуудыг танилцуулжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/


Засгийн газрууд Facebook-ийг "царайчлах" нь 24%-иар өсөв  
Үзсэн: 1370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-11-05 17:22
15-35 насныханд зориулсан Өндөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Аз хур, Алтантөгрөг, Мажестик, Мир номын дэлгүүрийн бүх салбаруудаас худалдан аваарай. Үнэ: 22 000₮

Бидэнтэй нэгдээрэй