Шууд Chart

Төрийн албан хаагчдыг хахуульдах хэрэг даамжирсаар байна

2014-11-10 14:41:35

Олон улс оронд компаниудын хээл хахуулийн хэрэгтэй тэмцэх ажиллагаа амжилт олохгүй байгаа талаар гадаадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсээр байна. "Транспаренси интернэйшнл" байгууллагаас хийсэн судалгааны тайлангийн дүнгээр дэлхийн улс орнуудаас зөвхөн АНУ, Их Британи, Герман, Швейцар зэрэг дөрвөн улс л гэрээ байгуулахын тулд гадаадын төрийн албан хаагчдыг хахуульдаж байгаа өөрийн орны компаниудыг идэвхтэйгээр мөрдөн шалгаж, хариуцлага тооцож буй юм байна.

Харин Япон, Өмнөд Солонгос, Нидерланд зэрэг томоохон экспортлогч орнууд энэ тал дээр дорвитой арга хэмжээ авахгүй байгаа аж. "Транспаренси интернэйшнл" байгууллагын зөвлөх Адам Фолдэс /Adam Foldes/-ийн үзэж байгаагаар “Өөрийн улсын, өөрт нь татвар төлж, ажлын байр бий болгож байгаа ч гадаадад хээл хахууль өгч байгаа эдгээр компаниудтай тэмцэхэд ихэнх улс орнуудад улс төрийн хүсэл зориг дутагдалтай байгаа" гэнэ.

"Хил дамнасан хээл хахуулийн асуудал шийдвэрлэгдэхгүй байгаагийн нэг шалтгаан нь уг хэргийг илрүүлэхэд мөрдөн шалгах үйл ажиллагаа амжилт олохгүй байгаагийн гол шалтгаан нь тухайн улсад улс төрийн хүсэл зориг дутмаг байгаатай холбоотой юм. Гадаадын хээл хахуулийг хязгаарлах үйл ажиллагаанд хууль сахиулах байгууллагууд хангалттай хэмжээний нөөцгүй байна гэсэн үг юм" хэмээн Адам Фолдэс онцлосон байна.

Түүний мэдэгдэж байгаагаар, "Гадаадад хээл хахууль өгөх нь тухайн компаниудын бизнесийн үйл ажиллагаанд ч хор хөнөөлтэй юм. “Зөвхөн хээл хахууль өгөх замаар хилийн чинадад бизнесээ явуулж байгаа компаниудын үйл ажиллагаа урт хугацаанд илүү сул, өрсөлдөх чадвар муутай болно. Улмаар энэ байдал нь тухайн компанийн бүтээгдэхүүний чанарыг муутгаж, хээл хахууль өгөх ямар ч шаардлагагүй, сул болгодог” ажээ.

Тус байгууллагын тайланд дурдсанаар, компаниуд гадаад улс оронд үйл ажиллагаа явуулахын тулд бүртгүүлэхдээ /өөрийн жинхэнэ эзэмшигч/ ашиг хүртэгчийнхээ талаарх мэдээллийг нээлттэй болгох хэрэгцээ шаардлага хууль сахиулахаас ч ялгаагүй чухал байгаа аж. Учир нь гадаадын хээл хахуулийн асуудлыг зогсооход нууц эзэмшигчдээрээ дамжуулан мөнгө угааж байгаа нь энэ хэргийг улам хүндрүүлж байгаа юм.

Мөн тайланд дурдсанаар Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын "Хээл хахуулийн эсрэг конвенц" бол дэлхийн худалдааны шударга байдлыг бий болгох гол хэрэгсэл аж. Учир нь энэхүү гэрээнд нэгдсэн улс орнууд дэлхийн экспортын 2/3-ыг, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 90 орчим хувийг тус тус бүрдүүлж байгаа ажээ.

Гадаадын хээл хахуультай тэмцэх явдалд дүн шинжилгээ хийсэн энэхүү тайланд дурдсанаар хээл хахууль өгөх байдлаар бизнес хийх нь ядуу улс орнууд хамгийн сайн нийлүүлэгч талыг сонгоход нөлөөлдөг ба энэ нь нийлүүлэгч тал хууль бус төлбөрийнхөө өртгийг шингээсэн бүтээгдэхүүн нийлүүлэх буюу инфляцыг өсгөх, улмаар татвар хураалтын орчинд нөлөөлөх, татвар хураалтыг дутуу хийхэд хүргэж байгаагаараа дэлхийн хөгжилд ихээхэн хор хөнөөлтэй гэжээ.


Төрийн албан хаагчдыг хахуульдах хэрэг даамжирсаар байна  
Үзсэн: 856 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй