Автозамын хөдөлгөөний түгжрэл ихсэж, ард иргэдийн бухимдал нэмэгдсэн өнөө үед аль ч улсын замын хөдөлгөөний хууль дүрмэнд заасан "гал унтраах болон яаралтай тусламж үзүүлэх машинд бусад хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар зам тавин өгөх ёстой" гэсэн заалт хэрэгжих боломжгүй шахам болдог. Хэрвээ энэхүү хуулийг биелүүлээгүй бол тухайн жолооч мөнгөн торгууль хүлээдэг журам ч зарим улс оронд хэрэгждэг аж.
Тэгвэл Өмнөд Солонгосын Улсан хотын засаг захиргаанаа нэгэн шинэ санааг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Гал унтраах болон яаралтай тусламж үзүүлэх машинд тавьж өгсөн жолооч нарын дундаас шилдэг жолооч нарыг шалгаруулан баярын бичиг олгох ажлыг ирэх 2015 оны хагас жилээс эхлэн тус хотын захиргаанаас зохион байгуулах болжээ.
Гал унтраах ангийн машинууд нь дуудлага аван хөдөлсөн цагаас эхлэн хэргийн газар очих хүртэлх хугацаандаа урдаа байгаа камераар байнга бичлэг хийдэг бөгөөд энэхүү бичлэгийг шүүн үзэж, замын хөдөлгөөнд оролцож байхдаа дуут дохиогоо асаан яваа машинуудад зам тавьж өгөхөөр бусдыгаа хошуучлан санаачилга гаргаж байгаа жолооч нарт энэхүү шагнал олгогдох юм. Гал унтраах анги тус бүр гурван жолоочийг санал болгосноор Улсан хотын дарга баярын бичиг, бусад зүйлсээр тэдгээр жолооч нарыг шагнах урамшуулах аж.
Энэхүү ажил нь ажил үүргээ гүйцэтгэн яваа гал унтраах ангийнхан болон түргэн тусламжийнхан шаардлагатай газарт цаг алдалгүй очиж, тусламж үзүүлэхэд ихээхэн тустай нөлөө үзүүлнэ хэмээн тус захиргааныхан үзэж байна.
| Дуут дохиололтой машинд зам тавьж өгвөл урамшуулал олгоно | ||
| Үзсэн: 1211 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.