Өмнөд Солонгос улсын нэгэн гахайн аж ахуйд “О” хэвшлийн вирусээр үүсгэгдсэн шүлхий өвчин бүртгэгджээ. Тухайн аж ахуйд нийт 15884 гахай байснаас 30 гахай өвчилсөн байна. Одоогийн байдлаар 574 гахайг устгажээ.
Мөн Канад улсын "Abbotsford" хотын шувууны аж ахуйд шувууны томуугийн өндөр хоруу чанартай H5N8 хэвшлийн вирусээр үүсгэгдсэн дэгдэлт бүртгэгджээ. Тус фермд нийт 144.000 шувуу байснаас 644 шувуу үхсэн байна гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мэдээлсэн байна.
| Өмнөд Солонгос улсад шүлхий өвчин бүртгэгдлээ | ||
| Үзсэн: 1294 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.