Шууд Chart

Согтуу жолоочийг албадан саатуулав

2014-12-10 16:21:46

Иргэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодно гэдэг аль ч улс орны өмнө тулгамдсан чухаг асуудал байдаг аж. Ялангуяа шинэ жил болох дөхөж байгаатай холбоотойгоор автозамын хөдөлгөөн идэвхжиж байгаа цаг үед цагдаагийн ажилтнуудын хяналт шалгалт ч чангардаг.

Тэгвэл нэгэн монгол залуу өнгөрсөн даваа гарагийн 19 цагийн орчимд Сөүл хотын төвд орших Жунгру дүүрэг дэх нэгэн автозам дээр согтуугаар автомашин жолоодож яваад саатуулагджээ. Тэрээр тус улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооны эрхээ хасуулах хэмжээний согтуу байсан бөгөөд  урдаа явж байсан солонгос иргэний машиныг мөргөсөн осол гаргасныхаа дараа л машинаа зогсоосон байна.

Цагдаагийн байгууллагаас түүнийг шалгахад тэрээр тус улсад гэрээгээр ажиллаж байгаад 2011 онд ажиллах хугацаагаа дууссаны дараа эх орондоо буцалгүй, хууль бусаар үргэлжлүүлэн амьдарч байсан нэгэн ажээ. Тэрээр сүүлийн гурван жилийн турш барилгын болон айл нүүлгэх ажил хийсээр өдийг хүрсэн нэгэн бөгөөд одоогоор Цагаачлалын албанд хүргэгдээд байгаа гэнэ.


Согтуу жолоочийг албадан саатуулав   
Үзсэн: 1345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй