Шууд Chart

Эбола вируст халдвараар 45-аас дээш насныхан илүү өвчлөмтгий байна

2014-12-19 15:00:32

Эбола вируст халдвараар 45-аас дээш насныхан илүү өвчлөмтгий байна 2014 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн байдлаар дэлхийн есөн улсад эбола вируст халдвараар 18669 хүн өвчилж, 6964(37%) хүн нас барсан байна. Арванхоёрдугаар сарын 10-наас хойш өвчний 661 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт 527 хүнээр нэмэгджээ. Эрүүл мэндийн 649 ажилтан тус халдвараар өвчилж, 56% (365) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 27 хүнээр нэмэгджээ.

Мөн арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс хойш Либерид найм, Сьерра-Леонд 327, Гвинейд-76 батлагдсан тохиолдол тус тус нэмэгдэн бүртгэгдсэнийг ДЭМБ-аас албан ёсоор мэдээллээ. Эбола вируст халдвараар өвчлөгсөд нь хүйсний хувьд ялгаагүй байгаа бөгөөд харин насны хувьд 45-аас дээш насныхан илүү өвчлөмтгий байгаа нь тогтоогджээ.

alt


Эбола вируст халдвараар 45-аас дээш насныхан илүү өвчлөмтгий байна   
Үзсэн: 916 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй