Шууд Chart

Мишель Обама Цагаан ордны хоригийг урж хаяв

2015-07-02 15:36:20

Арван жилийн турш хадгалагдаж ирсэн “Цагаан ордон”-д зураг авахыг хориглосон хоригийг АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама өөрийн гараар урж хаяжээ. Тэрбээр энэ талаараа өөрийн твиттэр хуудсанаа жиргэхдээ Ерөнхийлөгч Барак Обамагийн өрөөний зургийг нийтэлсэн байна. Түүнчлэн Мишель “Одоо Вашингтоныг зорин ирсэн жуулчин бүр энэхүү байшинтай танилцахдаа өөрсдийн ухаалаг утас, жижиг камераар зураг, бичлэг хийж болно. Гэхдээ мэдээж ноцтой сельфийгээс бусдыг хийж болно шүү” хэмээн жиргэжээ. 


Мишель Обама Цагаан ордны хоригийг урж хаяв  
Үзсэн: 1856 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй