Бразилийн хоёр дахь том хот Сан Паулуд хөдөлгөөнт холбоонд суурилсан таксины юбер үйлчилгээг хориглож магадгүй болоод байна. Сан Паулу хотын зөвлөл 12 сая хүн амтай тус хотод энэ үйлчилгээг хориглох шийдвэрийг гаргасан байна. Гэхдээ хотын захирагчийн шийдвэр гарч байж энэ хориг хүчинтэй болох юм. Хэрвээ хотын захирагч зөвлөлийн гишүүдийн шийдвэрийг дэмжвэл юбер үйлчилгээ ашигласан жолооч нарт 545 америк доллартай тэнцэх хэмжээний торгууль хүлээлгэх юм байна. Түүгээр ч зогсохгүй автомашиныг нь хураан авах хатуухан шийтгэл оноохоор төлөвлөжээ.
Уламжлалт таксины үйлчилгээ эрхлэгчид юберийнхнийг шударга бусаар өрсөлдөж байна хэмээн гомдол гаргасны дагуу хотын зөвлөл энэ асуудлыг хэлэлцсэн юм. Харин юбер үйлчилгээг эрхлэгчид хэрэглэгчдээрээ 300 гаруй мянган захидал илгээлгэж хоригийг эсэргүүцсэн байна. Өнгөрсөн онд хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр юбер үйлчилгээг хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэн юм.
.jpg)
Хүмүүс хувийн автомашинаараа хөдөлгөөнт холбооны тусламжтайгаар таксины үйлчилгээ эрхлэх болсон бөгөөд хэрэглэгчдэд ч уламжлалт таксинуудаас цэвэрхэн, хямд үнэтэй энэ үйлчилгээ ихэд таалагддаг болсон байна.
.jpg)
| Бразилд таксины юбер үйлчилгээг хориглож магадгүй | ||
| Үзсэн: 521 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.